Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хоёрдугаар сарын нэгнээс эхлэн үйл ажиллагаагаа нээхээр болжээ. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 16 онд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш голомтыг хумьж, тогтоосон учир эмнэлэгт бүрэн халдваргүйжүүлэлт хийж ийнхүү үйл ажилллагаагаа эхлүүлэхээр болсон байна.