Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын нийт 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлаас илэрсэн. Дархан-Уул аймагт хүнсний тээвэр хийж байсан жолоочоос халдвар илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод нийт 861 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1187 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1692 болсон байна. Үүнээс 1244 хүн эдгэрчээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)