Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс коронавируст халдвар батлагдсан.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна.