“Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа.
2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад авлига нь КОВИД-19 эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байгаа аж. Авлигын төсөөллийн индекс 180 улс орон, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ.
Дани Улс болон Шинэ Зеланд Улс 88 оноотойгоор индексийг тэргүүлсэн бол Сири, Сомали, Өмнөд Судан улсууд 14, 12, 12 оноотойгоор сүүлд оржээ.
Харин Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч 111 дүгээр байранд жагсаж, өмнөх оноос зургаан байраар ухаржээ.