Онцгой байдлын газрын аврагчид долоон сартайгаас 12 настай таван хүүхдийг шатаж байсан гэрээс аварсан тухай мэдээллийг ОБЕГ-гаас өгсөн. Бага насны таван хүүхдийн амийг аварсанд олон нийтээрээ ихээхэн талархалтай хандаж байгаа. Өвлийн дүн хүйтэнд орох оронгүй, өмсөх хувцасгүй үлдсэн тус гэр бүлд Н.Учрал гишүүн гэр өгөхөөр болсон бол Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл болон УИХ-д суугаа гишүүн П.Анужин гэрийн иж бүрэн тавилга, таван хүүхдэд нь дулаан хувцсыг маргааш хүлээлгэн өгөхөөр болжээ. Мөн бүхий л бичиг баримт нь шатсан ба энэ асуудлыг нь ч шийдэж өгөх гэнэ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (8)