Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын байгууллага суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам"-ыг баталжээ. БШУ-ны сайдын тушаалаар хэрэгжилтийг арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг БШУЯ-ны Дээд боловсролын газар, Бага, дунд боловсролын газар, Сургуулийн өмнөх боловсролын газартаа даалгасан байна.
Р.Алтан