Архангай аймгийн онцгой комисс хуралдаж маргааш 09:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 15-ны хүртэл аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг гаргажээ.
Засгийн газрын тогтоолын дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан аж.
Р.Алтан