Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн сайдад нэр нь яваа С.Энхболд гэж хэн бэ?

2021-1-29
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд нь 1979 онд төрсөн. 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 17 жил ажиллаж, 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос өнөөдрийг хүртэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Тэрээр Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой.

Япон улсын Нагоя хотод ЭМ-н бодлого, удирдлагаар Магистерийн зэргийг хамгаалсан бөгөөд БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад мэргэжил дээшлүүлжээ. 

С.Энхболд нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Дүрс оношилгооны даргаар ажиллах хугацаанд олон улсад оношилгоонд ашигладаг олон шинэ технологийг нэвтрүүлсэн төдийгүй, эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээ шат ахихад өөрийн хувь нэмрээ оруулсан хэмээн саларынхандаа үнэлэгддэг аж.

Тэрээр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт (УХТЭ) Ерөнхий захирлаар томилогдоод “Сайд нарын Хоёрдугаар эмнэлэг” байсныг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг болгон мэдрэл, зүрх судас, урологи, гэмтэл, хавдрын оношилгоо эмчилгээ, хүүхэд, дотор, нарийн мэс засал зэрэг бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Тэрээр УХТЭ-т Үндэсний Оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтанд оруулж, өнөөдөр улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах томоохон төрөлжсөн төв эмнэлэг болгоод байна. Тухайлбал, УХТЭ-т хавдрыг оношлох Пэт-СиТи технологийг нэвтрүүлж, хүүхдийн 50 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, гэмтлийн тусламж үйлчилгээ, урологийн шинэ тасгуудыг нээн зүүн бүсийн болон Баянзүрх дүүргийн иргэдэд тасралтгүй тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байна.

УХТЭ нь улсын хэмжээнд шинэ болон ховор төрлийн мэс заслуудыг амжилттай хийж, бүрэн нутагшуулахаар ажиллаж байгаа аж.

Тэрээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллах үедээ эрүүл мэндийн салбарт дараах шинэчлэлт өөрчлөлтийг авчиржээ.

  • ХӨХНИЙ ХОРГҮЙ ХАВДРЫГ СОРУУЛЖ АВАХ АРГЫГ НЭВТРҮҮЛСЭН 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд  "Korea Pharma" ХХК-иас УХТЭ-т Хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг энэ сард хүлээн авчээ. Мөн Хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг нэвтрүүлснээс нэг жилийн хугацаанд  22 иргэнд мэс засал амжилттай хийгээд байна.

  • ХЭТ ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан

УХТЭ -ийн хувьд бареатикийн мэс заслын багтай бөгөөд дурангийн мэс заслын аргаар 2012 оноос хойш 300 орчим мэс заслыг хийжээ.

Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг нь цээжний хөндийн дурангийн мэс засал, булчирхайн дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, бага аарцгийн хөндийн дурангийн мэс засал, шээс, бэлгийн зам, бөөрний замын дурангийн мэс засал гээд бүх төрлүүдийг хийдэг. Мөн хавдрын мэс заслуудыг хийж байна. Элэг тайрах, ходоод тайрах, улаан хоолойн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, хавдрын лимкийн булчирхайтай нь хамт авах аргаар хагалгаануудыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар хийдэг байна.

  • Анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ хийлээ

ХСҮТ энэ төрлийн мэс заслыг хийдэг бөгөөд  лавлагаа шатлалын Улсын эмнэлгүүдээс УХТЭ анхдагч нь болж тус мэс заслыг эмнэлэг дээрээ амжилттай хийлээ. Өмнө нь тэд хүзүүний хоргүй хавдар авах, гоо сайхны хамрын өндөрлөгөө, гоо сайхны бусад төрлийн хагалгаа хийх, өөр эмнэлэгт хийлгээд мэс заслын дараах хүндрэл гарсан тохиолдлууд болон хамрын нуруунд хавирганы мөгөөрснөөс авч суулгах нөхөн сэргээх гэх мэт мэс заслыг хийдэг байсан бол өнөөдөр бид хавдрын хамгийн том мэс заслыг хийдэг болсон.

  • Лабораторийн тасаг “дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц шинжилгээг“ хийж байна

УХТЭ-ийн Лабораторийн тасаг “Австралийн гадаад хяналтын үнэлгээ”-нд хоёр ч удаа амжилттай хамрагдаж Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц шинжилгээг хийж байна.

  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ шинээр ашиглалтад оруулсан

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган өнгөрсөн жилийн 11 сард ашиглалтад оруулсан. Эмнэлэг ашиглалтад орсноор, хотын зүүн бүсийн дүүргүүдэд амьдарч буй 150 мянга гаруй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурах боломжтой болсон.

  • Үндэсний оношлогооны төв Монголдоо хавдрыг хянах боломжтой MRI аппаратыг нэвтрүүлсэн

УХТЭ нь өнөөдрийн байдлаар хамгийн орчин үеийн оношилгооны болон эмчилгээний тоног төхөөрөмжийг Монгол улсад ашиглан ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. 2019 онд байгуулагдсан УХТЭ-ийн үндэсний оношилгоо эмчилгээний төвд гурван тесла хүчин чадалтай соронзон реззонанст томографи, 128 зүслэг бүхий компьютерт томографи мөн Монгол улсад анх удаа суурилагдсан позитрон эмишн томографи (ПЕТ СТ) түүний түүхий эдийг боловсруулдаг циклотроны үйлдвэр суурилагдснаараа давуу талтай юм. Ялангуяа хорт хавдар, зүрх судас, харвалт зэрэг зонхилон тохиолддог өвчлөл, нас баралт өндөртэй өвчнүүдийг оношлох болон эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.

  • Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд хавдрыг оношилж, эмчлэх өндөр хүчин чадалтай ПЭТ-КТ (Позитрон Эмиссийн  Томографи - Комьютер  Томографи)  суурилуулсан

Хорт хавдрын уламжлалт оношилгоо, эмчилгээний менежментийг 30 хүртэл хувь өөрчилдөг ПЭТ-КТ технологийг нэвтрүүлэхийн тулд циклотроны үйлдвэрийг цуг барьдаг. Энэ нь нарийн нийлмэл бүтэцтэй, өндөр түвшний аппаратад ашигладаг цацраг идэвхт эцотопын үйлдвэр юм. Цөмийн онош зүйн тасагт ашиглах эдгээр болон бусад тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн гадны инженерүүд угсарч байна. Циклотроны үйлдвэрийг аравдугаар сард ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Цаашид энэ үйлдвэрийг түшиглэн цѳмийн эмчилгээний шинэ нэр төрлийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой болжээ.

  • Осол гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого  хэрэгжүүлж эхэлсний дагуу  Улсын хоёрдугаар төв эмнэлэг осол гэмтлийн яаралтай тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гадна  осол гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Золигт гаргагч (66.181.179.52)
    Ажлаа мэдэггүй ааштай авилгал нэхэгч төрийн нарийнаа халахгүй бол хэцүүднэ шүү.таны араас хутга зоогч нар наана чинь зөндөө байгаа шүү олж халаарай
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.100)
    Мөнхсайхан шиг ссшилоор шившиг болов ахмад эмч нарын үг сонсоорой.маш их амьдралын философи байдаг шүү.амжилт хүсье
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (192.82.78.195)
    Анагаахын доктор гэнээ
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
  • В.түвшин. (202.126.89.181)
    Эмнэлэгт бугшсан эдээ бээр ,хүнд суртал ,баян хоосноор нь ялгаж эмчилдэг, харилцааны соёл гүй, гар хардаг ,энэ бүх бусармаг үйлдлийг таслан зогсоож өгөөрэй....
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.126)
    Ийм цол байхгүй шүүүү. Ямар ч шалгуур алгаа мөнгөтэйн сайд болдог болжээ
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (66.181.161.127)
    Huucgin saidaa ergvvlen tawij ajiliin vrgeljlvvlen hiilgehgvide
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.183.128)
    Цол гуншин нь худлаа бна да
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Залуу саад гэхдээ ерөнхий саадаасаа хөгшин (66.181.180.201)
    Амжилт хүсье ээ саадад
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Иргэн (139.5.218.227)
    Баяр хүргэе. Танай дэд сайд л нотой доо. Дэд сайд Анхмааг солиоч. Мэргэжлийн хүн тавь.
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
    • Эмч
      Чи болчихооч. Чаддаг юм бол.
      2021 оны 01 сарын 29
  • иргэн (202.9.46.59)
    Хүнээ зөв сонгосон томилолт болжээ гэдгийг харуулах их итгэл найдвар хүлээж байна. Амжилт хүсье. Өөрөө хэлбэл манай эрүүл мэндийн салбарт орчин цагийн шинэ менежмент нэвтрэхнээ .
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • алтандусал (192.82.72.55)
    танай төрийн нарийн бичгийн дарга амаржаргал тусгай зөвшөөрөл өгөхдөө хахуули нэхээд байгаа шүү. Ажлаас ни халаарай
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Монгол Улсын иргэн (117.111.14.116)
    Мундаг эмч байна. Амжилт хүсье. Мөнхсайхан сайдын хийсэн шинэчлэлийг үргэлжлүүлж, эрүүл мэндийн салбарыг цогцоор нь шинэчлэнэ гэж найдаж, итгэж байна. Амжилт.
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.135)
    lam oldoxgvi bol butsaxdaa zalay gej yaaxu de zailuul
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (77.37.227.40)
    Улаан зангиат
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.70.131)
    sain baina gaigui zaluu baina
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.70.131)
    sain baina gaigui zaluu baina
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zailaa (192.82.70.88)
    Zailaa haesh tsarainii l gar bna
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.171.26)
    za za huurhii dee
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
    • Сү.Батболдын хамаатан хүн шүү дээ. Огцорсон нь гарч байгаа 2 дүндээ дүн л юм.
      2021 оны 01 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    14 цаг 3 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    14 цаг 8 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    14 цаг 13 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    14 цаг 19 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    14 цаг 20 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    14 цаг 22 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК