Энэ долоо Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 784 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, орон нутаг 3 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдрийн 13.34 цагийн орчимд Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар” /аймгийн төвөөс баруун хойш 17 км/ асфальтан замд Toyota Estima маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, мөн зорчигч 3 хүн гэмтсэн.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд суудлын автомашинд болон ачааны автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг тул эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.