Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 29-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын нийт 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлаас илэрсэн. Тухайлбал Интермед эмнэлэг дээр сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Дорноговь аймагт замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний урьдчилсан хариу эерэг гарсан. Ингээд Улаанбаатар хотод нийт 908 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1234 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1742 болсон байна. Үүнээс 1321 хүн эдгэрчээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)