Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол ихээр нэмэгдэж өдөртөө 15-30 хүн халдвар авсан нь бүртгэгдэж байна.
Түүнчлэн сайн дураараа шинжилгээ өгсөн иргэдийн дундаас халдвар илэрч байгаа нь хүн амын дунд халдвар хөнгөн балархай хэлбэрээр тархсан байгааг илтгэж байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа.
Тиймээс иргэд гадуур явахгүй, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа баримтлах зэргээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй байна гэдгийг мөн зөвлөв.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)