Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны Х апартмент бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 14, НьюМикс пиццаны халдварын тохиолдлын тоо 11, Наркологийн төв эмнэлэгт бүртгэгдсэн халдварын гэр бүлийн болон дам хавьтал зэрэг халдвар 7, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар тасралтгүй үргэлжилж байна.
Мөн банк бус санхүүгийн байгууллагын ажилтан өвдөж, улмаар эгч дүү нь өвчилсөн байна. Харин тухайн эгч нь асрамжийн газар ажиллуулдаг бөгөөд тухайн асрамжийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхдийг асардаг байсны хоёр хүүхэд өвчилжээ. Үүнтэй холбоотойгоор тухайн асрамжийн газрын хүүхдүүд болон багш нарыг тусгаарлан ажиглаж байгаа гэдгийг мэдээлэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)