Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 30-нд улсын хэмжээнд 11202 хүний сорьцод шинжилгээ хийснээс 37 хүнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Ингээд Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1779 боллоо.
2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 28 голомт үүсэж, хариу арга хэмжээ авч ажилласан. Эдгээрээс ес нь маш том голомт байсан. Тэдгээр голомтын хүрээ хязгаар нь хумигдсан. Одоогоор долоон голомт байна" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (3)