Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 31-нд нийт 5433 хүнд шинжилгээ хийснээс 35 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал болон тусгаарлагдаж байгаа иргэдээс илэрсэн.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нэг ажилтнаас халдвар илэрсэн. Үүнтэй холбоотой ойрын хавьтлуудаас шинжилгээ авахад найман хүнээс илэрсэн" гэлээ.