Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 31-нд нийт 5433 хүнд шинжилгээ хийснээс 35 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал болон тусгаарлагдаж байгаа иргэдээс илэрсэн.
Мөн өчигдөр уурхайн ээлж солих үй ажиллагаатай холбогдуулан постон дээр түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хүний онош PCR шинжилгээгээр баталгаажсан тул нийслэл рүү буцааж, тусгаарласан" гэлээ.
А.Сүх