Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шууна. Салхи 3, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 4, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.