Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 1-ний өдрийн 17:05 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогдсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.