ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Манай улсад 2020 оны 11-р сарын 11-ний өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн тохиолдлоос нийт дөрвөн хүн эндсэн. Хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчний улмаас буюу зүрх судасны өвчнөөр нас барсан. Харин хоёр тохиолдол нь оношлогдоод эмчлэгдэж байх үедээ нас барсан байна. Эдгээр хоёр хүн нь мөн л архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Тодруулбал, коронавирусний халдвар авсан үедээ хоёр хүн, эдгэрсэнийхээ дараа хоёр хүн эндсэн.
Харин "Тоёоко Инн" зочид буудалд халдвар голомтлон гарсан эсэх талаар "Сүүлийн үед халдварын тохиолдол өдөртөө 35, 37 бүртгэгдсэн. Халдварын тохиолдлын тоо нэмэглэхийн хэрээр халдварын тоо нэмэгддэг. "Тоёоко Инн" зочид буудалд 300 орчим хүн тусгаарласан бөгөөд батлагдсан халдварын ойрын хавьтлуудыг тусгаарлаад байсан. Эдгээр хүмүүсийн анхны болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Тиймээс зөөвөрлөсөн. Үүнийг ард иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Тус газарт халдвар голомтлон гарч байгаа асуудал байхгүй. Тусгаарлах байранд иргэдийг долоо хоног тусгаарлаж байгаа. Энэ хугацаанд хоёр удаа шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд гэрийн долоо хоногийн ажиглалтад шилжүүлж байгаа" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)