Баянзүрх дүүрэгт коронавирусний халдварын эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ.
Тодруулбал, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт цар тахлын үеийн эрсдэлийн хоёрдахь шатны үнэлгээг хийхэд “МАШ ӨНДӨР” эрсдэлтэй гэж гарсан байна.
Өнөөдөр өглөө гэхэд дүүргийн 26-хороо, /Чухаг-2/ 601-р байрны 2-р орц, 26 дугаар хорооны Парк Саят хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орц, хоёрдугаар хороо 5-р хэсэг 9-244, 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг хамгаалалтад аваад байгаа юм.
Р.Алтан
Сэтгэгдэл (1)