Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 2-нд нийт 15897 хүнд шинжилгээ хийснээс 27 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Бүгд нийслэлд бүртгэгдсэн.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1024 боллоо.
Мөн 21 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Нийт эмчлүүлж байгаа иргэдээс маш хүнд гэсэн оноштой нэг хүн байна” гэлээ.
А.Сүх