Өчигдөр улсын хэмжээнд нийт 15897 хүнд шинжилгээ хийснээс 27 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.
Улаанбаатар хотод халдварын 20 гаруй голомт байгаагаас 9 голомтын идэвхжил өндөр хэвээр байна.
Мөн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүрэгт орших “Нүүдэлчин” зоогийн газарт халдвар гарсантай холбогдуулан ойрын долоо хоногийн хугацаанд үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдах"-ыг уриаллаа.
А.Сүх