“Нарантуул” худалдааны төвийн орчимд автомашины ачаалал нэмэгдсэнээр тийш чиглэсэн хөдөлгөөн удааширчээ. Иймд, иргэд жолооч та бүхэн тухайн хэсгээр зорчихоос татгалзаж, өөр зам сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Хэдийгээр нийтээр тэмдэглэхийг хориглосон шийдвэр гарсан ч Сар шинийн баярын өдрүүд дөхөж буй энэ цаг үед иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Хэрэв та зайлшгүй шаардлагын улмаас олон нийтийн газарт очих гэж буй бол амны хаалтаа зөв зүүж, бээлий өмсөх хэрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон. Үүнээс 1,024 нь Улаанбаатар хотод бүртгээд байна.
Нэгдүгээр сараас хойш коронавируст халдварын 30 гаруй голомт бүртгэсний ес нь одоогоор өндөр идэвхжилтэй байгаа. Халдвар гэр бүл, ажлын газар, дэлгүүрийн хүрээнд гарч үргэлжлэх төлөвтэй байгааг ЭМЯ-наас анхааруулсаар байна.
Сэтгэгдэл (2)