Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын арван жилийн сургуулийн биеийн тамир, англи хэлний гэх гурван багш хоёр эмэгтэй сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг иргэдийн мэдээлэл, гомдлын мөрөөр тус аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын хоёр сургуулийн гурван багш нийлж архидан согтуурч байхдаа арванхоёрдугаар ангийн хоёр сурагчтай хууль бус харилцаанд орж, хүчирхийлсэн байж болзошгүй хэргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хэдий намайг ажил авахаас өмнө гарсан хэрэг ч нийт сурган хүмүүжүүлэгчдийн нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна" гэжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)