Коронавирусний шинжилгээг цахимаар цаг авсны дараа өгч байгаа.
Харин иргэдэд коронавирусний шинж тэмдэг илэрвэл цаг авахгүйгээр өөрт ойр шинжилгээний цэгт очиж шинжилгээ өгөх боломжтой гэдгийг мэдээллээ.
Гэхдээ тухайн салбарын тархвар судлалын эмчийн асуумжийг бөглөсний дагуу шинжилгээнд хамрагдах юм байна. Шинжилгээний цаг авахад ЭМЯ-ны вэбсайт, ГЭРЭГЭ апплейкшн, ГЭРЭГЭ Киоск-оос цаг авах бөгөөд дата орохгүй байхаар тохируулга хийсэн гэдгийг онцоллоо.
Мөн цахимаас гадна 7777-3773 дугаар утсаар холбогдож цаг авах боломжтой юм байна.
Р.Алтан