Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүний 27 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагч ажиллаж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 3,835 автомашинаар 7,546 хүн нэвтэрчээ.
Хяналт шалгалтын ажилтнууд 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 231,019 автомашины 543,773 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс