Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Шинэ амт” цех нь шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэл эрхэлж байжээ. Тодруулбал, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир нөхцөлд чихэрлэг соустай тахиа, шарсан зайдас үйлдвэрлэж байсан нь Мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн байна. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус цехэд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь түр зогсоожээ.