Сар шинийн баяраас өмнө Нийслэлийн тохижилт үйлчилгээний байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр их цэвэрлэгээ хийж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хогийг ачжээ. Коронавируст цар тахлын халдвар голомтлон гараад байгаа энэ үед гудамж, талбайн их цэвэрлэгээнд иргэд, олон нийтийг оролцуулахгүй, дайчлахгүйгээр шийдсэн байна.
Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэхэд бусад дүүрэг, хувийн хэвшлийн зарим ТҮК-ийн хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний нэг компанид коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн учир ажилтнуудыг тусгаарласнаар үйл ажиллагаа нь доголдож, хур хог бий болсныг мэргэжлийн зургаан байгууллагаар бүрэн цэвэрлүүлжээ.
У.Тэргэл