Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 817 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 633 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 4-ний 16.30 цагт Булган аймаг Худаг-Өндөр сум Уньт 3-р баг “Доош Хөшигт” гэх газар шороон замд улсын дугааргүй Хайрхан маркийн мотоцикл онхолдож, жолооч 19 настай, эрэгтэй Ш-н амь нас хохирсон байна.
Иймд иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн улирлын чанартай унаж ашигладаг тээврийн хэрэгсэл болох мотоциклыг хүйтний улиралд унаж ашиглахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.