ЭМЯ-ны ээлжит мэдээллээр, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 32 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо. Үүнээс 74 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал маш хүнд нэг иргэн эмчлүүлж байна" гэв.
Түүнчлэн "Голомт өргөн хүрээтэй болж, цар хүрээгээ тэлж байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байранд идэхтэй байна. "Монгол шир" ХК-иас үүдэлтэй халдварын голомтоос нэмж долоон тохиолдол бүртгэгдлээ. Уг голомтолсон халдварын тоо 25 болж байна. Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын худалдааны төвөөс үүдэлтэй халдвар авсан иргэдийн тоо 17-д хүрсэн байна. Бэлх орчмын айл, өрхийн халдвар идэвхтэй байна" гэв.
У.Тэргэл