ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр өгсөн мэдээллийнхээ үеэр дараах зүйлсийг онцоллоо. Тэрбээр “Нийт 18 голомт өндөр идэвхтэй байна. Үйлдвэр, худалдааны байгууллагатай холбоотой халдварын тархалт тэлэх хандлагатай байна. Тиймээс хөл хөдөлгөөнөө багасгах хэрэгтэй байна. Мөн дэлхий дахинд вакцинжуулалтын ажил идэвхтэй явж байна.
Одоогоор дэлхийн 67 оронд 109 сая вакцин хийж байна. Өдөрт 4.5 сая хүн вакцин хийлгэж байна. Вакцин хийснээр халдварын тархалт бууруулна, өвчлөл хүндрэх, эндэгдлээс хамгаална.
Вакцин хийлгээгүй нөхцөлд хүн хоорондын зай барих нь өвчлөлөөс сэргийлэх, хүндрэл, нас баралтыг бууруулахад ач холбогдолтой гэлээ. Цаашлаад байгууллагуудад халдвар хамгааллын нөхцөл байдал муу байгаа нь халдвар тархахад хүргэж байна. Агааржуулалт муу, харанхуй битүү орчин халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна. Албан газарт дотоод орчинд амны хаалт зүүхгүй байна.
Иймээс дотоод орчинд амны хаалт зүүх, өрөө тасалгаанд ширээг 1.5-2 метрийн зайд байрлуулах, ажилчдаа цахимаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, аль болох цаас бичигтэй харьцахгүй байх, дархлааг нь дэмжих, ажилчдыг цайны газарт оруулахдаа нэг удаад цөөн хүнийг оруулах, ариун цэврийн өрөөнд ариутгал цэвэрлэгээ хийх, саван зэрэг ариутгалыг бодис байрлуулах шаардлагатай байна” гэлээ. Ойрын хугацаанд иргэдээ вакцинжуулахаар болсон. Энэ дагуу Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулах арга хэмжээг нарийн зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, тусгай сургалтад хамруулж эхэлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)