Хүний эрхийн үндэсний комисс Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд хяналт, шалгалт хийж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус тус үндэслэн, ХЭҮК Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд асруулагчдын эрхийн хэрэгжилт, тус төвийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байгаа аж.
Шалгалтын ажлын хэсгийг Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд удирдаж, 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр тус төвд асруулагчдаас санал асуулга авах, хоол хүнс бэлтгэх хэсэг, амьдрах орчин, харилцаа хандлага зэрэг нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ахмад настны эрхийн хэрэгжилтийг шалгаж байгаа аж. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас өгсөн “Ковид-19” зөвлөмж, Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж байна.