Хоёрдугаар сарын 6-ны өдөр буюу маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын харьяа шинжилгээний цэгүүдэд зөвхөн уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын шинжилгээг авахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэгт байрлаж буй шинжилгээ авах гурван цэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд 7-ны өдрийг хүртэл орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авахгүй юм байна.
Уул уурхайн ААН-үүд өнөөдрийн дотор СБД-ийн Эрүүл мэндийн төвтэй гэрээгээ байгуулж, хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдах аж.