Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори зэрэг лабораториудад нийт 20853 хүнд PCR шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавирус илэрлээ.
Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал "Монгол Шир" ХХК-тай холбоотой халдвар, Гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар зэргийн тохиолдлын ойрын болон дам хавьтлаас халдвар илэрлээ
Ингээд Улаанбаатар хотод нийт 1154 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1479 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1989 болсон байна. Үүнээс 1449 хүн эдгэрчээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)