Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 гаруй голомт идэвхтэй байгаа бөгөөд голомтуудаас халдвар дараах байдлаар бүртгэгдсэн байна. Тодруулбал,
- Амгалан амаржих газарт- 7 тохиолдол анх бүртгэгсэн. Үүний 2 нь төрсөн ээж, бусад нь эмнлэгийн эмч, ажилчид. Үүнтэй улбаатайгаар дотор нь эрэмбэлэн ангилалт хийх явцад дахин тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдолтой хавьтал болоогүй 93 ээжийг эмнэлгээс гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Мөн хавьтал болсон ээж нарыг өөр тасагт шилжүүлж, өөр эмч нараас үйлчилүүлж байгаа. Өргөн хүрээнтэй хариу арга хэмжээ авч байгаа. 436 хүнд PCR шинжилгээ хийсэн.
- Монгол шир ХК-45 тохиолдол 22 хүн ажилтан бусад нь ойрын хавьтал.
- X apartment- СӨХ ажилтан, оршин суугч гээд нийт 13 хүн өвчилсөн байна.
- Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвийн 3 ажилтан өвдсөн байхад ар гэр, найз нөхдийн гээд нийт 25 хүн өвчилсөн.
- Гутлын цех- 6 ажилтан халдварт өртөхөд түүний ард 31 тоохиолдол
- БССА- 7 ажилтан халдварт өртөхөд ойрын хавьтал 42 хүн өвчилсөн.