Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судагааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 6-нд нийт 14978 хүнд шинжилгээ хийснээс 34 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь хотод бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын болон давтан шинжилгээнээс илэрсэн.
Мөн сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс бүртгэгдсэн.
Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 2023 байна. Үүнээс 72.3 хувь нь эдгэрсэн" гэлээ.
А.Сүх