Улсын хэмжээнд 11 голомтын идэвхжил өндөр байна. Өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ЗӨСҮТ-ийн баг голомтуудад эцийн халдваргүйтгэл хийж байгаа аж.
Дэлхий дахинд үр дүнтэй тооцогдож байгаа арга хэмжээ бол дархлаажуулалт.
Одоогийн байдлаар дэлхийн 73 улсын иргэдэд 128 сая тун вакцин хийгээд байна.
Вакцины хангамжаас шалтгаалан зорилтот бүлэгт Тухайлбал, эмнэлгийн ажилтан, халдварын голомт дээр ажиллаж байгаа алба хаагч, ахмад настан, хууч өвчтэй хүмүүст хийж байгаа аж.
Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл "ЭМЯ-аас цахимаар золгоё гэсэн уриалга гаргаж байна. Ялангуяа нийслэл халдварын голомт болж өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд ахмад настнууд хүндээр өвдөх нь нэмэгдэж байна. Тиймээс аль гэрээрээ зочлохгүй байхыг уриалъя" гэлээ.
А.Сүх