Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 26 дугаар хороо Элизабет хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орц, 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33в байрны 1 дүгээр орцонд тус тус сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа.
Баянзүрх дүүргийн Онцгой комисс тус байрны иргэдийг шинжилгээнд хамруулах, хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж ажиллаж байна.