Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Амгалан” амаржих газарт хийсвэр хагалгаагаар төрсөн эхчүүдийг нэгдүгээр хавьтал хэмээн бүгдийг нь тусгаарлахаар болсон тухай бид өмнө мэдээлсэн. Харин эх, нярайг тусгаарлах байр руу авч явахаар ирсэн түргэний тэргүүдийг нярайлсан эхчүүдийн ар гэрийнхэн дотогш нэвтрүүлэлгүй эсэргүүцлээ илэрхийлж, замыг хааж зогссон байна. Мөн эхчүүд ч явахгүй хэмээн “Амгалан” амаржих газарт бужигнаан үүссэн билээ.
Тус эмнэлгийн боолтын сувилагчаас халдвар илэрсэн тухай өглөө мэдээлсэн. Харин сая өгсөн мэдээллээр, тус эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэн, эмнэлгийн долоон ажилтнаас халдвар илэрсэн гэлээ. Одоогийн байдлаар, тус амаржих газарт 97 хүн эмчлүүлж байгаагаас 43-ийг нь тусгаарлахаар авч явах гэхэд ар гэрийнхнийх нь эсэргүүцэлтэй тулгарсан тул гэр гэрт нь тусгаарлахаар болсон байна.
У.Тэргэл