Халдварын голомтуудын хүрээ нэлээд тархсан байна. Мөн нийтийн байруудад халдвар тасрахгүй гарч байна. Нэг халдварын үргэлжлэх хугацаа сар шахам болж байгаа учраас иргэд болгоомжтой байх хэрэгтэй. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амыасэлмаа "Нийт хавьтлаас 20 хувьд нь халдвар батлагддаг.
Тухайлбал, 5000 хүн өвчиллөө гэхэд 1000 орчим нь халдвар авдаг гэсэн үг.
Гэр бүлийн орчинд эрчимтэй тархаж байгаа учраас маскаа зүүж, гараа угаах, олон хүн цугласан газар явахгүй байх, гэртээ байхыг онцгой анхаараарай" гэлээ.
А.Сүх