Өчигдөр нийт 12252 хүнд шинжилгээ хийснээс нийслэлд 50 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх өдрөөс 16 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт билээ. Нийслэлийн таван дүүргийн 12 цэгт халдварын тархалт өндөр хэвээр байна.
Тиймээс эмч, мэргэжилтнүүдийн зүгээс амьдралын шинэ хэв маягтай зохицож өөрийгөө хамгаалах, маскаа зүүх, гараа ариутгах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна.
Мөн ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Иргэд өдөржин нэг масктайгаа явж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгааг" анхаарууллаа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)