Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

20 мянган төгрөгний үнэтэй амны хаалтын тендерийн асуудалд ЭМЯ, Сангийн яам "чирэгдэх үү"

2021-2-08
0
ЖИРГЭХ

Тендерийн бизнес цэцэглэсний тод илрэл нь 20 мянган төгрөгний үнэтэй амны хаалт болов

Нийслэлийн Эрүүл мэндийн газар нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөгийн өртөгтэй 20 мянган ширхэг амны хаалт худалдан авах тендер зарласан нь олны анхаарлыг татаж, өндрийг авав.

Төрийн байгууллагууд тендер нэрээр мөнгө завшдаг асуудлыг үе, үе хөндөж, анхаарал татдаг ч тэгсхийгээд аниргүй болдог жишиг хэдийнэ тогтсон. Энэ байдлыг засч залруулах, тендер нэрээр мөнгө угаахгүй байх талаар яригддаг боловч мөн л хөрсөнд дээр буудаггүйн тод илрэл нь амны хаалтын тендер болов.

НЭМГ 20 мянган төгрөгний үнэ бүхий амны хаалтын тендерийг өнгөрсөн пүрэв гарагт зарлаж, өнөөдөр нээхээр төлөвлөж байсан аж. Ингэхдээ Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тооцоо бүхий жагсаалтын дагуу тендер зарласан гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа тайлбарласан. 

Тэрбээр “ЭМЯ-наас коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд хамгаалах хэрэгслийн гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг энэ долоо хоногт манай байгууллагад шилжүүлсэн. Энэ нь микробиологийн лабораторид ажиллах эмч нарт зориулсан N95 маск юм. Ингэхдээ N95 маскийг 20 мянган төгрөгөөр худалдаж авах тооцоо бүхий жагсаалтыг ирүүлсэн. Эрх шилжиж ирсэн үнийн дүнгээр нь тендер зарласан. Ямар нэгэн байдлаар үнэ зохиож тавиагүй. ЭМЯ-наас тавьсан тусгай шаардлагын дагуу бид зарласан.

Хугацаа богино байсан тул Сангийн яамтай ярилцаад зөвшөөрөл авсны дагуу хоёрдугаар сарын 8-нд нээхээр зарласан. Шууд худалдан авалт хийх боломж бидэнд байсан. Гэхдээ хуулийн дагуу, магадгүй чанартай маск хямд оруулж ирэх зорилгоор тендерийг зарласан” хэмээн хээвнэг хэлээд сууж байх аж.

Түүний хэлснээр нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөгөөр 20 мянган ширхэг амны хаалт худалдан авахыг Сангийн яам, Эрүүл мэндийн яам аль аль нь мэдэж, тэр  ч бүү хэл ЭМЯ-ны гаргасан жагсаалтаар тендер зарласан байх аж.

Үүнээс үзэхэд, амны хаалтны тендер үнэхээр үнийн хөөрөгдөлтэй, мөнгө угаах гэсэн бол дээрх газрууд үгсэн "хуйвалдсан" асуудал хөндөгдөж таарах нь. 20 мянган төгрөгний өртөгтэй амны хаалтыг НОК-ын дарга ч шүүмжилж, цар тахлын үед зарласан бүхий л тендер, худалдан авалтыг шалгуулахыг үүрэгдсэн.

Энэ талаар НОК-ын дарга Д.Сумъяабазар "Тендерийг ЭМЯ өөрсдөө зохион байгуулаач. Яагаад НЭМГ руу оруулж ирээд байгаа юм. Гадуур 20 мянган төгрөг гэж шуугиад байна. Тэгж болж байгаа юм уу. Та нар хулгайч болж байна шүү дээ одоо. ЭМЯ-нд нь буцаа. Дээр нь хууль хяналтын байгууллагаар оруул. Ашиг сонирхол байна гэж харж байна. Бидэнд ачаалал мундахгүй их байна. Иргэдийн амьдрал, улсын төсөв ямар байна. Хаана байна, нөгөө арви гамтай хэмнэлт чинь. Энэ чинь гурван яамны шийдэх асуудал. Яамдын бодлогын асуудал. Бид анхан шатан дээр ажилладаг" гэдгийг онцолсон. 

Тэгэхээр ЭМЯ, Сангийн яам нь өндөр өртөг бүхий амны хаалтын тендерийг НЭМГ-аар зарлуулж, "могой бариулах" гэв үү гэх хардлага төрж байгаа юм.

НОК-ын даргын хэлж буйгаар яамдын ажлыг НЭМГ хийж, ингэхдээ өндөр өртөгтэй үнээр худалдан авах гэсэн муу нэр нь тэднийх болж байгаа аж. Угтаа энэ бүхний цаана ЭМЯ, Сангийн яам нуугдаж буй бололтой. 

Б.Баатар 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.15.3)
    үнэн новшийн гарууд яасан их болоо вэ МАНЫ МАЛАНЦАРУУДАА..ТА НАРЫН СОНГОСОН АЛБАН ХААГЧИД ШҮҮ ДЭЭ
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • МОНГОЛ ХҮН (202.9.46.182)
    Зөв. Далимдуулсан болгоныг шууд шоронд хийж эхлэх хэрэгтэй. Хүний зовлонгоор мөнгө завшина гэдэг бол маш том гэмт хэрэг
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    12 цаг 18 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    12 цаг 23 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    12 цаг 28 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    12 цаг 35 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    12 цаг 36 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    12 цаг 37 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК