ХӨСҮТ-д коронавирусний халдвар авсан нь батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архайнгай аймгийн Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл авлаа. Тус иргэд 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Одоогийн байдлаар найман иргэний ойрын хавьтлын бүх хүнийг тусгаарлаж эхэллээ. Мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг хаагаад байна. АОК-оос хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Архайнгай аймгийн онцгой комисс