Төв талбай дээр иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатаасан хэрэг гарлаа. Түргэн тусламжийн төв мэдээлэл авсан даруйдаа шуурхай ирсан боловч, амийг нь аварч чадаагүй байна.
Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр урьдчилсан байдлаар 25 орчим насны залуу гэж тогтоосон бөгөөд хэргийг шалгаж байна гэлээ. Яг одоо цагдаагийн албан хаагчид хамгаалалт аваад байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)