Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтанд авлаа.
Яг одоо иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийгдэж байна.
Тусгаарлалтад орсон иргэд,
Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Та бүхэн тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс