Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 8-нд нийт 18871 хүнд шинжилгээ хийснээс 47 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь ихэвчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
Шинээр Элизабет хотхоны оршин суугчдаас дөрөв, "Си Жи Эс" хувийн эмнэлгээс найман тохиолдол илэрсэн.
Улсын хэмжээнд кластер халдвараар 1610 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан 2120 тохиолдол байгаагаас 1546 нь эдгэрсэн” гэлээ.
А.Сүх