Өчигдөр хйисэн шинжилгээнээс шинээр 47 тохиолдол илэрлээ. Эдгээрийн ихэнх нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа бол шинээр хоёр голомт бий болжээ.
Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэж байгаг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлоод агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйтгэл сайн хийж байхыг зөвлөлөө.
Сүүлийн үед “Монгол шир” ХХК, ББСБ, СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвтэй холбоотой халдварын тоо буурахгүй өндөр хэвээр байгаа аж.
А.Сүх