Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 10-нд олгоно. Хүүхдийн мөнгө таны хүлээн авдаг дансанд шууд орох ба гэрээсээ гарах шаардлагагүй цахим банк болон ATM-ээр үйлчлүүлэхийг НХХЯ-наас зөвлөлөө. Мөн "Ковид-19" цар тахлын үед банк оролгүй харилцдаг банк руугаа утсаар холбогдож, ебанк болон картын үйлчилгээг мөн сонгохыг санал болголоо.
Хүүхдийн мөнгөн тусламжийг тогтсон хуваарийн сар бүрийн 20-нд олгодог ч цар тахалтай холбоотойгоор ийнхүү хугацааг нь наашлуулж, Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор боллоо.
У.Тэргэл