Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УНТЭ-ийн хамт олон “Төрийн Соёрхол” хүртсэн Бөөр, Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2021-2-09
0
ЖИРГЭХ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах болон Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүддээ Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж “Төрийн соёрхол” хүртсэнд нь баяр хүргэж, тус эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий тэргүүтэй удирдлага хамт олон  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий “1996 онд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад анх хийж эхэлснээр Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлдэг билээ. 2002 онд Эд нийцэл, молекул биологийн лаборатори үүсгэн байгуулагдсанаар эрхтэн шилжүүлэн суулгалтын дархлаа хяналтын асуудал шийдэгдсэн. 2006 оноос Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан одоогоор 240-өөд хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна.

Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрснээр бусад эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний суурь тавигдаж одоогоор 115 элэг, 20 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

2011 онд Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад анх удаа БНСУ-ын Асан ЭМТ-ийн Lee профессороор ахлуулсан багтай хамтарч УНТЭ-т амжилттай гүйцэтгэснээр Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлсэн байдаг. Мөн түүнчлэн бөөр болон элэгний эмгэгээс урьдчилан сэргийлэх, тархины үхэлтэй донорын тухай мэдлэгийг сайжруулах зорилгоор ард иргэдэд эрхтний донорын ариун үйлсийг сурталчлах үйл ажиллагааг тасралтгүй хийсээр ирсэн.

Манай Үндэсний багийн хамт олон “Донорын өдөрлөг”, “Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын тоглолт” зэрэг олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Мэдлэг-оюун, Хичээл-зүтгэл,  Шаргуу-хөдөлмөрөөрөө нэг баг болж ажиллаж байдаг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Бөөр, Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олны хөгжил дэвшлийн түүх нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм.  Бид эрүүл мэндийн салбартаа хэзээд АНХДАГЧ, МАНЛАЙЛАГЧ нь байна гэсэн эрхэм зорилгоо хадгалан, үргэлж манлайлагч байхыг эрмэлзэн, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлэн, нэр төрөл, бүтээмжийг нэмэгдүүлэн, МУ-ын иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах замаар  салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах томоохон зорилт тавин  ажиллаж байна.” гэлээ.

УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэн: Төрийн шагнал хүртсэн бүх эмч нарт халуун баяр хүргэе.  2006 оноос Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг дахин байгуулагдан энэ богинохон хугацаанд өнөөдрийн байдлаар 233 хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Багийн эмч нар маш чадварлаг ажиллаж байгаад талархаж байна. Өдрөөс өдөрт чадвар нь дээшилж, эрдэмлэг, судалгаа шинжилгээ хийдэг, алдсан оносон зүйлээ эргээд ажилладаг, улам төгөлдөржүүлэх алхмууд хийж байна. Манай улсын бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ дэлхийн жишигт хүрсэн. Гэхдээ бидэнд хийх зүйл олон байна.


УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн ахлагч, тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Баян-Өндөр:
 Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нь манай эмнэлэгт төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт маш том хөгжил дэвшлийг авчирлаа. Нэгт, эмч, эмнэлгийн олон салбарын ажилчид эвлэлдэн нэгдэж ажиллаж чаддаг болсон. Хоёрт, нэг баг болж, бие биенээ сонсож, нэгэндээ удирдуулж ажиллаж чаддаг болсон. Гуравт, технологи шинэчлэлийн хувьд өөрсдийн захиалсан шинэ технологийг авч, нэвтрүүлэн нутагшуулж чадсан. Дөрөвт,эрхтэн шилжүүлэн суулгах суурийг нь тавьж өгсөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн зэрэг маш олон шинэчлэлийг бий болгосон гэж харж байна.


УНТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн:
 Өнөөдөр бид бүгдийн хувьд баяртай өдөр тохиож байна. Биднийг дэмжиж ажилласан ЭМЯ болон УНТЭ-ийн үе үеийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Энэ шагнал бол УНТЭ-ийн нийт хамт олны шагнал гэж харж байна. Элэг, Бөөр шилжүүлэн суулгахад лифтчинээс эхлээд, эм зүй, техникийн алба зэрэг бүх эмч, мэргэжилтнүүдийн оролцоо чухал байдаг.  Энэ бүх ажилчдын хүчин чармайлтын үндсэн дээр Анагаахын шинжлэх ухааны салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг нэвтрүүлж, олон улсын жишигт хүрч байна.  










0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    11 цаг 37 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    11 цаг 42 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    11 цаг 47 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    11 цаг 53 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    11 цаг 56 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК