Сэлэнгэ аймаг халдваргүй эрүүл бүс болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 49 хоносон тул "Эрүүл бүс" хэмээн зарлалаа.
Иймд тус сумын иргэдийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нийслэл болон бусад аймгууд руу нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.