Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн Өвөр цагаан дэл гэдэг газраас малчин С ор сураггүй алга болжээ. Тодруулбал, 31 настай, эмэгтэй С нь хоёрдугаар сарын 8-ны 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлагыг тус өдрийн 23:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, цагдаагийн алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн нь алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (1)